Service bulletin, Recall болон Special service campaign гэж юу вэ?

Recall гэдэг нь үйлдвэрлэгчийн зүгээс болон эсвэл авто тээврийн асуудал эрхэлсэн газраас тодорхойлсон автомашин, тоноглолууд, автомашины суудал, дугуй гэх мэт эд ангиуд эрсдэлтэй нөхцөлд байдалд орж улмаар тээврийн хэрэгслийн стандарт, аюулгүй байдал хангаж чадахгүй болохыг хэлдэг. Энэ нь ерөнхийдөө автомашины зураг төсөл ба үйлдвэрлэлийн үе шаттай холбоотой үйлдвэрлэгчийн зүгээс шалтгаалсан дефект байдаг. Энэ тохиолдолд үйлдвэрлэгчийн зүгээс түүнийг засах, шинээр сольж өгөх зэрэг арга хэмжээ авахыг Recall гэж хэлнэ. Жишээлбэл: Бидний хамгийн сайн мэдэх Recall бол автомашинд суурьлуулагдан ирсэн шалавч нь бага зэргийн хэмжилтийн алдаанаас болж педалд тээглэж гацах зэрэг эрсдэлүүд үүсч байсныг Recall хийж тухайн алдаатай хийгдсэн шалавчийг шинээр сольж өгч байсан. 

Товчхондоо: Recall (Аюулгүйгээр жолоодох боломжгүй болсон байх магадлалтай)

Special service campaign гэдэг нь recall-аас өөр агуулгаар бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зорилгоор сольж хийх эсвэл сайжруулсан тоноглолыг хийх явдал юм. Жишээлбэл: Мэдрэгчийн өнцөг зөв суурилагдаагүйгээс анхааруулах гэрэл асаж буруу үйлдэл хйиж болзошгүй тул мэдрэгчийн өнцгийг дахин засаж суурилуулна. 

Special service campaign (Аюулгүй ажиллагааны хувьд асуудалгүй боловч хэвийн биш байх)

Харин Technical Service Bulletin буюу техник үйлчилгээний мэдээлэл нь үйлдвэрлэгчээс засвар үйлчилгээний гарын авлагад заасан оношилгооны дараалал, засварын дараалал, сэлбэг эд ангийн тайлбар болон бусад бүхий л мэдээллийг нэмж сайжруулсан, өөрчилсөн, шинэчилсэн тухай бүрд мэдээлэлж буй мэдээ гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, Land Cruiser автомашины засварын гарын авлагын …дугаар хуудсанд 2 хүн 5 цаг засна гэж байсныг 2 хүн 4 цаг засахаар болж өөрчилсөн, задлахдаа 1,2,3,4 гэсэн дарааллаар задалдаг байсныг 1,2,4,3 гэсэн дарааллаар задалдаг болж өөрчлөгдөө гэдгийг мэдээлэлж буй хэрэг юм.

Үүнийг анхандаа цаасаар, дискээр өгдөг байсан ба орчин үед Technical Information System буюу Тоёотагийн техникийн мэдээллийн системийг худалдан авснаар энэ талын мэдээлэл нээлттэй болох болсон.  Мөнххада компанийн хувьд Technical service bulletin-г Монгол дахь албан ёсны дистрибютерээс хамгийн сүүлийн үеийн мэдээллийг шууд авч байдаг. 

Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалгаКузов засвар
Ажлын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:0008:00-17:00
Амралтын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:00Амарна
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-99779411-0250