Засвар үйлчилгээний хэсэг нь Япон улсын Banzai, Итали улсын Ravaglioli, Герман улсын Wurth зэрэг брэндүүдийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд автомашины засвар үйлчилгээтэй холбоотой бүхий л үйлчилгээг үзүүлэх боломжоор бүрэн хангагдсан. Засвар үйлчилгээг үзүүлэхдээ Тоёотагаас заасан стандартын дагуу Тоёотагийн үйлдвэрээс нийлүүлэгдсэн сэлбэг хэрэгслийг ашиглан үйлчилдэг.
ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ
МӨНХХАДА ЗАСВАРЫН ТӨВИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Мөнххада засварын төв нь бүх төрлийн Toyota, Lexus загварын машиныг оношилж засварлах боломжтой
- Засварын төвийн нийт талбай нь 2750 м2
- Засварын төвдөөмэргэжлийн 2 инженер 9 засварчинтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.
- “Worth”, “Straight”, “Toyota”брэндийн төрөл бүрийн тусгай багаж тоног төхөөрөмжүүдийг ашиглан үйлчилгээгээ хийдэг.
- Авто өргүүрийн хувьд
- Японы “Banzai” DPL-40/FE/FEW/Z 4000 кг-н даацтай 5 ширхэг
- Японы “Banzai’BTL-4500GL4500 кг-н даацтай 4 ширхэг
- Италийн “Ravaglioli”RAV4406L 4000 кг-н даацтай 2 ширхэг
- Италийн “Ravaglioli” брэндийн тэнхлэг тохиргооны аппарат
- Японы “Daifuku” брэндийн AWA3100 автомат угаалгын төхөөрөмж
- Мотор агрегатын засварын өрөө, цахилгаан засварын өрөө, багаж хадгалах өрөө, сольсон сэбэг хадгалах өрөө, аккумлятор цэнэглэх өрөө
- 350 м2 баталгаат засварын сэлбэгийн агуулах (2 тэрбум төгрөгийн нөөц бүхий),
- Автомашин угаалгын талбай400м2
Кузов засварын үйлчилгээ нь нэг дор 8 автомашин хүлээн авах хүчин чадалтай бөгөөд олон улсын стандартыг хангасан Verta брэндийн 36м2 талбайтай, өөртөө хатаалгын системтэй будгийн камераар тоноглогдсоноос гадна
Япон дахь Тоёотагийн үйлдвэрүүдэд ашиглагддаг Nippon Paint брэндийн будаг, будах материалыг ашиглаж байна. Кузов засвар үйлчилгээний баг нь Солонгос болон Япон улсад мэргэжлээрээ их сургууль болон мэргэжил дээшлүүлэх сургалтад
хамрагдсан хүний нөөцөөс бүрддэг. Мөн Япон улсын Осака хотод байрлах Aston Martin, Jaguar, Tesla зэрэг брэндүүдийн албан ёсны кузов засварын үйлчилгээг үзүүлдэг B Right компаниас тогтмол сургалт зөвлөгөө авч чанар стандартаа үргэлж дээшлүүлэн ажиллаж байна. Мөнххада ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жилд 11 тэрбум төгрөгөөс дээш татварыг улсын төсөвт бүрдүүлэн, эх орныхоо хөгжил дэвшилд хөрөнгө оруулахын сацуу Монгол улсын байгаль орчны шаардлага болон Тоёотагийн хүрээлэн буй орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах бодлогыг эрхэмлэн саарал ус ашиглах технологийг автомашин угаалгын үйлчилгээндээ нэвтрүүлсэн. Бид 2018 оны 3-р сард “Тоёота Мотор Корпораци”- аас тогтоосон засвар үйлчилгээний стандарт, шаардлагыг мөрдөж бизнес төлөвлөгөөгөө ханган ажилласаны үр дүнд Тоёотагийн албан ёсны засвар үйлчилгээний төвийн эрхээ “Тоёотагийн албан ёсны дилер” болгон шат ахиулж үйл ажиллагаагаа илүү өндөр түвшинд хүргэж тасралтгүй өргөжин тэлсээр байна.
КЭНЖИ ЁШИМОТО болон ЭРИК БРОДИ ХЭНДРИКСОН
Мөнххада ХХК-ийн Тоёотагийн албан ёсны засвар үйлчилгээний төвийн зөвлөх инженер
B-Right группын захирал Оно сан - Их бие будгийн засварын төвийн зөвлөх