PDI гэж юу вэ?
PDI гэдэг нь Pre Delivery inspection – хүлээлгэн өгөхөөс өмнөх үзлэг гэсэн утгатай үг юм. PDI нь танд автомашиныг хүлээлгэн өгөхөөс өмнө дилерийн хийх хамгийн сүүлийн үзлэг шалгалт юм. Өөрөөр хэлбэл танд автомашиныг хүлээлгэн өгөхөөс өмнө үзлэг оношлогоо хийн ямар нэгэн асуудалгүй гэдгийг баталгаажуулах үзлэг юм. Автомашиныг үйлчлүүлэгчид хүлээлгэн өгөхөөс өмнө үзлэг оношлогоо хийхээс гадна зарим төрлийн үйлчилгээг хийдэг.
Жишээлбэл дугуйнуудын хий, шил арчигчийн шингэн болон хөдөлгүүр болон хурдны хайрцагны тосыг шалгах, боолтуудыг чангалах, бүх гэрлийн ажиллагааг шалгах гэх мэтчилэн маш олон үзлэг шалгалтууд болон ачаатай автомашинуудын ачаа, нэмэлт агаарын хоолой (snorkel), өөрөө татагчийн (winch) таг угсрах, гал хамгаалагчийг суулгах зэрэг ажлууд хийгддэг.
Автомашин үйлдвэрлэгчээс ирэхдээ дугуйн хийн даралт 4.0 Бар-тай ирдгийг PDI-н явцад 2.3 Бар болтол тохируулдаг. Аюулгүйн бүсийг сайтар шалгаагүйн улмаас бүс гажсан байх, хянах самбар дээр гэрэл асах, гал хамгаалагчийг хийгээгүйн улмаас хөгжим, цаг, traction control, хулгайгаас хамгаалах систем ажиллахгүй байх гэх мэт PDI хийх явцад жижиг ч болов гэмтэл, согогийг олж илрүүлж үйлчлүүлэгчээс хожим ирэх гомдол, саналаас урьдчилан сэргийлэх боломжтой байдаг.
PDI хийж үйлчлүүлэгчид хүлээлгэн өгөх нь тээвэрлэлтийн явцад автомашинд ямар нэгэн гэмтэл үүссэн эсэх, мөн функцүүд, салон, дотоод эд ангиудын зэрэг автомашины бүрэн бүтэн байдлыг шалгаж асуудалгүй машин хүлээн авч байна гэсэн сэтгэл ханамжийг үйлчлүүлэгчид мөн өгдгөөрөө ач холбогдолтой байдаг.
Мөнххада компани нь дор харуулсан дэлгэрэнгүй check list-ийн дагуу автомашин болгон дээр үйлчлүүлэгчид хүлээлгэн өгөхийн өмнө PDI-г хийдэг.
ТОЁОТАГИЙН АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХИЙН ӨМНӨХ ШАЛГАХ ХУУДАС
Facebook
Google+
Twitter
LinkedIn