- News
- No comments
13 ДЭХ УРАЛДААНЫ ЕРӨНХИЙ УДИРДАМЖ
ТOYOTA –аас зохион байгуулдаг “МӨРӨӨДЛИЙН МАШИН” сэдэвт 13 дэх удаагийн гар зургийн уралдаан. 2004 оноос хойш жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс хүүхэд багачуудын мөрөөдлийн машиныг шалгаруулах тэмцээн болсоор ирсэн. 5 дахь жилдээ Монгол улс уг тэмцээнд оролцох гэж байна. Иймээс хүүхэд багачууд та бүхэн өөрсдийн мөрөөдлийн машинаа зурж оролцоорой.
Оролцох насны ангилал
- 3-7 нас хүртэлх хүүхдүүд
- 8-11 нас хүртэлх хүүхдүүд
- 12-15 насны хүүхдүүд
Цаасны хэмжээ:
- А3 цаас
Санамж:
- Зургийн ард талд овог нэр, бүтээлийн нэр, тайлбар, төрсөн огноо, хүйс, гэрийн хаяг, утасны дугаар, и-майл хаяг, сургуулийн нэр гэх зэргийг заавал бичнэ үү !
Бүтээлийг хүлээж авах хугацаа:
- 2019 он 2 сарын 21 хүртэл
Хамрах хүрээ:
- Монгол улсад амьдардаг 3-15 хүртэлх насны хүүхэд
Бүтээл авах газар
- Хан Уул дүүрэг 4-р хороо, Яармаг, Хүннү молл-с нисэх явах зам дагуу, Мөнххада Тоёота төв
Шалгаруулалт:
- Хүүхдийн баяраар буюу 6 сарын 1нд ангилал бүрийн эхний байранд шалгарсан хүүхдүүдийн шагнал гардуулах арга хэмжээ болно.
- Монголоос ангилал тус бүрд шалгарсан 3 бүтээлийг дэхийн шалгаруулалтанд оролцуулна. Хэрвээ уг хүүхдүүийн бүтээлүүд “Дэлхийн Шилдэг 30”-д шалгарвал 8 сард Япон орноор аялах эрхээр шагнагдана.
- Шүүгчээр Тоёота Улаанбаатар оффисын гишүүд ажиллана
Шагнал:
- 1-р байр: Япон явах эрхийн бичиг, Баярын бичиг, дурсгалын зүйлс, бэлэг
9 дэх удаагийн тэмцээн – Шагнал гардуулах үйл ажиллагаа
2014 – 2015 оны тэмцээнд оролцсон бүтээлүүдээс
2015-2016 оны 10 дэх удаагийн тэмцээний шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа
2017-2018 оны 12 дэх удаагийн тэмцээний шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа
Toyota dream car art contest-н тухай
2004 онд болсон 2005 Айчи үзэсгэлэн дээр анх Мөрөөдлийн машин гар зургийн уралдаан зохион байгуулагдсан бөгөөд 2011 оноос хойшоо дэлхий даяар зохиогддог болсон. Мөрөөдлийн машин гар зургийн уралдаан нь дэлхийн хамгийн том 3 сая гаруй хүүхэд оролцдог гар зургийн уралдаан бөгөөд 2004 оноос хойшоо мянга, мянган хүүхдүүд шагнал хүртээд байгаа юм. Хүүхэд бүр маш гайхалтайгаар сэтгэж, мөрөөдөж чаддаг ба үүнийгээ өөрийн зургаараа илэрхийлж Тоёотаруу явуулдаг ба тус маш олон хүүхдийн мөрөөдлийн машинууд нь ирээдүйн Тоёотаг бүтээнэ гэж үздэг. Мөрөөдлийн машинаа зурах нь зөвхөн хөгжилтэй төдийгүй хүүхэд бүрд хүсэл мөрөөдөл чухал гэдгийг ойлгуулж урам зориг өгөх зорилготой. Тоёота нь хүүхдийн мөрөөдлийн гар зураг бүрт маш их ач холбогдол өгч, хүүхэд бүрийн мөрөөдлийг дэмжих үүрэг хүлээдэг. Тоёота нь дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан хүүхдийн мөрөөдлийн автомашиныг бодит болгож жижигхэн байдлаар хийдэг, бас зарим бүтээлүүдийг видео анимейшн болгон амилуулж хүүхдүүдийг маш ихээр баярлуулалдаг. Тус гар зургийн уралдаан нь 15-с доош насны хүүхдүүд оролцох боломжтой ба Монгол улс 2014 оноос хойшоо 5 дэх жилдээ оролцож байна. Монгол улсад Тоёотагийн 3 дилер дээр хүүхдүүдийн бүтээлүүдийг цуглуулж нас насны ангилалд нэг, нэг бүтээлийг дилер компаниуд дистрьюбтерлуу явуулдаг ба уг бүтээлүүдийг Монгол дахь шалгаруулалтыг мэргэжлийн шүүгч байр эзлүүлдэг. Тус байр эзэлсэн бүтээлүүд Япон улсруу явж дэлхийн улс бүрээс ирсэн шилдэг бүтээлүүдтэй өрсөлддөг. Монгол улсаас оролцлсон хүүхдүүдийн бүтээлүүдийг энд дарж харах боломжтой. 2017 оноос Монгол улсаас шалгарсан бүтээлүүдээс зөвхөн нэг бүтээлийг шалгаруулж Япон улсруу гэр бүлийн хамт аялах эрхээр шагнуулдаг. 2017 он болон 2018 онд манай компанируу бүтээлээ ирүүлсэн 2 хүүхэд Япон улсруу гэр бүлийн хамт аялаад байна. Мөн жил бүр 3 дилер бүрээс шалгарсан хүүхдүүдийн цуглуулж шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулаад байна. Манай улсад энэ жил зохиогдсон уралдааны 12-15 насны ангилалд шилдэг бүтээлийн эзнээр Саруулзаяа охин шалгарч Япон улсад олон орны шилдэг зургийн эзэдтэй хамт аялсан.