Цэгэн гагнуур гэж юу вэ?

Эрхэм уншигч танд энэ өдрийн мэнд хүргэе!

Мөнххада Тоёота төвийн Кузов засвараас энэ удаагийн нийтлэлээр цэгэн гагнуурыг онцолж байна.

Цэгэн гагнуурын ажил нь ерөнхийдөө гажилт авсан, хүнд засварууд дээр хийгддэг ба деталь хоорондын холбоос болж өгдөг утгаараа чанарын өндөр төвшинд хийгдэх зайлшгүй шаардлагатай засварын нэг хэсэг юм. Бат бэх аюулгүй ажиллагааг нэг номерт тавьж үйлдвэрлэгчийн зааврын дагуу гагнах хүчний тохиргоо, цэгэн гагнуурын хошууны тойргийн хэмжээ гэх мэт ажлыг чанарын өндөр төвшинд хийхээс гадна автомашины гоо зүй, өнгө үзэмжийг алдагдуулахгүй үйлдвэрийн мэт цэвэрхэн хийх нь бас нэгэн чухал үзүүлэлт болдог. Нийтлэлээ дараах 2 бүлэгт хуваан хүргэж байна. Үүнд:

  1. Үйлдвэрийн гагнуур мөн үү? Биш үү?, Шалгах цэгүүд

  2. Цэгэн гагнуур хийлгэхэд анхаарах зүйлс

Үйлдвэрийн гагнуур уу? Биш үү?, Шалгах цэгүүд

Үйлдвэрийн гагнуур нь дараах шинж чанартай байдаг:

  • Гагнуурын тойргийн хэмжээ стандарт буюу нэгэн жигд байна.

  • Хийгдсэн гагнуурын толгой хэсэг бохир шаваасгүй байна.

  • Заагдсан газар л зөвхөн гагнасан байдаг.

Капутыг сөхөж үзэх: Хэрэв жааз гэмтэж сольсон тохиолдолд зураг дээрх дугуйлсан хэсэгт гагнуур хийгддэг. Одоогийн байдлаар цэгэн гагнуурыг үйлдвэрийн мэт хийдэг газар Мөнххада Тоёотагийн  кузов засварын төвөөс өөр байхгүй байгаа ба ихэнх засварын төвүүд аргон хийн гагнуур, хагас автомат гагнуур ашиглаж гагнасан байдаг. Аргон, хагас автомат гагнуур ашиглаж хийсэн гагнуур нь шавж гагнах ба хажуугаас зах нийлүүлж гагнасан байдаг ба харахад шууд мэдэгддэгээс гадна бохир харагддаг.

Доорх зураг дээр цэгэн гагнуур хийх ёстой байсан газрыг буруу аргаар хажуугаас зах нийлүүлэн гагнасан байна. Энэ хийсэн гагнуур нь эдэлгээний явцад салсан харагдаж байна. Жаазны холбоос хэсэг сална гэдэг нь тухайн автомашин осол аваар хийх нөхцөл бүрэн бүрдүүлсэн байна гэсэн үг юм.

Үйлдвэрийн гагнууртай хэсэг

Буруу технологиор хийсэн гагнуурын ажил

Цэгэн гагнуур хийлгэхэд анхаарах зүйлс

Цэгэн гагнуур хийх кузов засварын ажилтай автомашиныг засуулахаар засварын газар сонгохдоо та дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй!

Үүнд:

  1. Хангалттай мэргэжлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл байгаа юу?

  2. Хангалттай ур чадвартай ажиллах хүчин байгаа юу?

  3. Засварын үнийн санал /хямд үнийг чанаргүй үр дүн дагаж байдаг/!

  4. Ажлын байрны орчин хангалттай юу?

Та дээрх 4 асуултын өөрөөсөө асууж үзээрэй. Хэрэв аль нэг дээр нь та эргэлзэж байвал үр дүн муу гаргах магадлалтай юм. Дараах зөвлөгөөгөөр энэ удаагийн нийтлэлээ төгсгөе! Нэгэнт муу хийгдсэн засвар, гагнуурын ажлыг дахин засварлахад илүү их цаг хугацаа, төлбөр гардаг тул анхнаасаа сайтар бодолцож засварын газраа сонгохыг танд зөвлөж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

КУЗОВ ЗАСВАРЫН ТАЛААР

9915-3760, 7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.

КУЗОВ ЗАСВАРЫН ТАЛААР

9915-3760, 7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.
Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалгаКузов засвар
Ажлын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:0008:00-17:00
Амралтын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:00Амарна
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-99779411-0250