Тоёотагийн сэлбэгийн агуулахын стандарт

            Сэлбэг хэрэгслийн чанар, аюулгүй ажиллагаа болон тухайн сэлбэг хэрэгслийн чанарыг алдагдуулахгүй хадгалан үйлчлүүлэгчид нийлүүлэхийн тулд Тоёота компаниас дилерүүдийн сэлбэгийн агуулахдаа дараах шаардлагуудыг тавьдаг. Үүнд:

Сэлбэгийн ажлын талбай:

  • Сэлбэг хэрэгслийг зөөхөд амар хялбар, ауюлгүй ажиллах орчинг бүрдүүлэх

  • Сэлбэг хэрэгслийн чанар алдагдахгүй байх орчинг бүрдүүлэх

  • Агуулахын зай талбайг үр ашигтай ашиглах

  • Үр дүнтэй үйл ажиллагааг явуулах

Сэлбэгийн тавиур:

Сэлбэг хэрэгслийн овор хэмжээ, хүнд хөнгөн болон хагарах эрсдэлтэй зэргээс хамаарч тавиурууд өөр өөр байх шаардлагыг тавьдаг:

  1. Жижиг сэлбэг хэрэгслийн тавиур

  2. Жижиг болон дунд хэмжээтэй сэлбэгийн тавиур

  3. Баттерей болон ремений тавиур

  4. Шил болон яндангийн тавиур

  5. Урт сэлбэгийн тавиур

Дээрхи шаардлагуудыг хангуулах үүднээс Тоёота компани сэлбэгийн агуулахад тавигдах 7S зарчмыг гаргасан байна. Үүнд:

  1. Сэлбэгийг төрөлжүүлэн ангилан байршуулах

  2. Сэлбэгийг ашиглагдаж байгаа давтамжаар ангилан байршлыг сайжруулах

  3. Урт болон нарийн сэлбэгийг босоо байдлаар хадгалах

  4. Сэлбэгийг гар хүрэхэд хялбар хэмжээнд байршуулах

  5. Хүнд жинтэй сэлбэгийг доод талын тавиурт байршуулах

  6. Ижил төрлийн сэлбэгийг ижил байрлалд байршуулах

  7. Сэлбэгийг зөв зохистой аюулгүй хадгалж байгаа эсэхийг хянаж тогтмол сайжруулалтыг хийж байх.

Тоёотагийн сэлбэгиийн 7S зарчмыг хэвшил болгон ажилласнаар дараах давуу талууд үүсдэг:

Ижил төрлийн сэлбэгнүүдийг нэг тавиурт байршуулснаар няравын ажил хөнгөвчлөнө.

Их давтамжтай гардаг сэлбэг хэрэгслийг няравын ажлын ширээ болон сэлбэг түгээх хэсгийн дунд буюу ойролцоо байршуулснаар няравын явах зам багасаж  бүтээмж дээшилнэ.

Сэлбэг хэрэгслийг унагах, гэмтээх зэрэг эрсдлүүдээс сэргийлнэ.

1 сэлбэгийг нэг байрлалд байрлуулснаар сэлбэгүүд хоорондоо холилдох, солигдох эрсдлээс урьдчилан сэргийлнэ.

Хүнд сэлбэгийг доод тавиурт, хөнгөн сэлбэгийн дунд буюу дээд тавиурт байрлуулснаар няравын аюулгүй ажиллагаа хангагдана.

Сэлбэгийн нөөцийг IRREGULARITY буюу хэвийн бус тавиурын тусламжтайгаар хянах боломжтой.

Мөн бүтээмжийг нэмэгдүүлэн ажлын чанар болон хурдыг сайжруулах зэрэг олон давуу талуудыг бий болгодог.

Уншигч таны алтан зам өлзийтэй байг !

ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР

7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.

ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР

7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.
Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалгаКузов засвар
Ажлын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:0008:00-17:00
Амралтын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:00Амарна
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-99779411-0250