Тоормосны шингэн гэж юу вэ Түүний үүрэг, Тоормосны шингэний төрөл

Тоормосны шингэн нь агшдаггүй шинж чанартай байдаг, түүний энэ шинж чанарыг ашиглан даралтын хүч үүсгэж тоормосны системд шингэнээр ашигладаг юм. Энэ шингэнийг гидравлик шингэн гэх ба буцлах температураас бага халуунд өтгөрөхгүйгээр, хүйтэнд тэсвэртэй байдлаар зохиогдсон байдаг. Хэрэв гидравлик шингэн буцалсан тохиолдолд физик химийн шинж чанараа алдаж агшиж эзлэхүүн нь багасдаг учраас тоормос барихгүй байх шалтгааны нэг болдог байна. Иймээс гидравлик шингэний стандартыг баримталдаг. 

Тоормосны шингэний үүрэг

Тоормосны шингэн дараах  4 үзүүлэлттэй байдаг.

Үүнд:

· Буцлах температур өндөр

· Зэврэлт металл болон резин эд ангиуд муугаар нөлөөлөхгүй байх

· Тослог чанар өндөр байх 

· Температурын өөрчлөлтөөс болоод шингэн өөрчлөгдөхгүй байх 

 

 

Тоормосны шингэний төрөл

Тоормосны шингэнийг сонгохдоо ямар автомашинд хийх болон ямар нөхцөлд машиныг жолоодохоос хамаарч сонгох хэрэгтэй. Стандарт ДОТ3 болон ДОТ4 нь ерөнхийдөө ихэнх автомашины шаардлагыг хангадаг бол хурдалдаг, уралдааны автомашинуудад буцлах температур өндөртэй ATE Typ200 эсвэл Castrol React SRF Racing зэрэг тусгай шингэнүүд хэрэглэдэг. ДОТ5 шингэний хувьд буцлах температур өндөртэй боловч мэргэжилтнүүд автомашинуудад санал болгодоггүй мөн ялгаатай ангиллын шингэнийг хооронд холихгүй байхыг зөвлөдөг.

Сайн тоормосны шингэнтэй байна гэдэг нь таны машиныг, цаашлаад таны амь насыг аюулгүй байдлыг хамгаална гэсэн үг юм. Иймээс тоормосны шингэнээ тогтмол шалгаж байхыг жолооч танд зөвлөж байна. 

Мөнххада компани DOT3 стандартын тоормосны шингэнийг санал болгож байна.

Давуу тал:

· Монгол орны уур амьсгалд зохицсон

· Бүтэц найрлага нь техникийн үзүүлэлттэйгээ таарсан

· Температурын өөрчлөлтийн тэсвэрлэх чадвартай зөвхөн Тоёотагийн бүх төрлийн автомашинд таардаг

Үйлдвэрлэгчийн зүгээс тоормосны шингэнийг 10,000 км эсвэл 6 сар тутамд шалгаж, 40,000км  эсвэл 2 жил тутамд сольж байх шаардлагатай гэж заасан байдаг ч автомашины ашиглалтаас хамаарч солих болон шалгах хугацаа өөр байж болно.

Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалгаКузов засвар
Ажлын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:0008:00-17:00
Амралтын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:00Амарна
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-99779411-0250