Монгол улсад нийт 847,414 ширхэг автомашин байгаа ба үүний 59% буюу 496,720 ширхэг автомашин нь улсын минь нийслэл Улаанбаатар хотод өдөр бүр замын хөдөлгөөнд оролцож байна. Авто замын хөгжил маань тээврийн хэрэгслийн хөгжлөө дагаж хөгжихгүй байгаа нь осол, аваарын гол шалтгаан нь болж байгаа нь харамсалтай. Албан бус мэдээллээр Монгол улсад нийт кузов засварын үйл ажиллагаа явуулж байгаа 450 орчим засварын төв байна. Үүнээс яг чанартайгаар үйлчлүүлэгчийн хүссэн үйлчилгээ үзүүлж байгаа нь даанч бага. Вьетнам засвар 2015 онд Монгол улсад нийт 380 орчим байсан бол 2018 оны сүүлээр 210 орчим болтлоо буурсан байна. Энэ засварын төвийн тоо багассан гол шалтгаан нь үйлчлүүлэгчид засварын талаар мэдлэгтэй болж байгаа ба чанартай үйлчилгээг эрхэмлэдэг болсонтой шууд холбоотой юм.