Tос шүүлтүүр зэргийг хэдий хугацааны дотор солиулах хэрэгтэй вэ?

Аливаа автомашин үйлдвэрлэгч өөрсдийн загварууддаа зориулан гаргасан урсгал үйлчилгээг үйлчлүүлэгчдэд санал болгодог. Энэхүү урсгал үйлчилгээ нь тухайн автомашины аюулгүй ажиллагаа ба техникийн бүрэн бүтэн байдлыг хангах үндсэн зорилготой байдаг. Автомашин нь олон төрлийн сэлбэг хэрэгсэл, эд ангиас бүтсэн механикжсан тээврийн хэрэгсэл тул тодорхой цаг хугацаа, км-ийн гүйлтийн дараа заавал урсгал үйлчилгээ хийлгэх шаардлагатай болдог. Жишээ нь хөдөлгүүрийн тос солих, хөдөлгүүрийн агаар шүүр солих, эд ангиудын тослогоо хийх, салон шүүр солих, очлуур шалгах/солих гэх мэт. 

Toyota компаний хувьд тухайн автомашин аль улс оронд зориулан үйлдвэрлэгдсэн болон ямар нөхцөлд ашиглагдаж байгаагаас шалтгаалан урсгал үйлчилгээ хийгдэх давтамж нь өөр өөр байдаг. Жишээлбэл энгийн нөхцөлд /normal condition/ ашиглагддаг автомашин дээр урсгал үйлчилгээг 10,000км эсвэл 1 жилийн давтамжтай хийдэг бол хүнд нөхцөлд /severe condition/ ашиглагддаг автомашины хувьд 5,000км эсвэл 6 сарын давтамжтайгаар урсгал үйлчилгээнд орохыг зөвлөдөг байна. Манай улсын хувьд хүнд нөхцөл буюу severe condition-д хамаарагддаг. Тиймээс хэрвээ та Toyota маркийн автомашин эзэмшдэг бол шаардлагатай урсгал үйлчилгээг 5,000км тутамд хийлгэж байхыг зөвлөж байна.Урсгал үйлчилгээнд хамаарагддаг зарим нэг үйлчилгээтэй танилцана уу. 

  1. 5,000 км тутамд хөдөлгүүрийн тос, тосны шүүрийг солих.

  2. 5,000 км тутамд явах эд ангийн үзлэгийг хийлгэх.

  3. 20,000 км тутамд автомат хурдны хайрцагны тосыг шалгах, шаардлагатай тохиолдолд солих.

  4. Хөдөлгүүр хөргөх шингэнийг 40,000 км тутамд шалгах, шаардлагатай тохиолдолд солих.

  5. Маслын труп холболтууд 40,000 км тутамд шалгах.

  6. Яндан, яндангийн бэхэлгээг 20,000 км тутамд шалгах.

  7. Очлуур 100,000 км тутамд солих/очлуураас хамаарч өөр байж болно/.

  8. Аккумулятор 20,000 км шалгах, шаардлагатай тохиолдолд солих.

  9.  Жанам, сэнсний ремен 80,000 км тутамд солих.

  10. Агаар шүүгч 5,000 км тутамд солих.

  11. Тоормосны шингэн 20,000 км тутамд солих.

  12. Тосол антифриз 20,000 км тутамд солих гэж заасан байдаг автомашины ашиглалтаас хамаарч солих хугацаа болон км заалт өөр байж болно.

Урсгал үйлчилгээг цаг тухай үед хийлгэхгүйгээр хойшлуулах болон мартах тохиолдолд автомашины бүрэн бүтэн байдал алдагдаж автомашинд ноцтой эвдрэл гарах эрсдэлийг дагуулдаг. Урсгал үйлчилгээг нэгэн төрлийн эвдрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж ойлгож болно.

Урсгал үйлчилгээг цаг тухайд хийлгэснээр та автомашиныхаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангах боломжтой бөгөөд хамгийн гол нь өөрийн болон бусдын аюулгүй байдлыгханган замын хөдөлгөөнд оролцох боломжтой болно. Та Toyota автомашины урсгал үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Мөнххада ХХК-иас аваарай.

Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалгаКузов засвар
Ажлын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:0008:00-17:00
Амралтын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:00Амарна
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-99779411-0250