ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГИЙГ ХЭРХЭН ТОДОРХОЙЛДОГ ВЭ?

ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГ- flat rate time

Үйлчлүүлэгчийг хүлээн авснаас хойш тус автомашины засвар үйлчилгээг дуусган хүлээлгэн өгөх хүртэлх нийт хугацааг засвар үйлчилгээний хугацаа гэнэ. Засвар үйлчилгээний хугацааг  Тоёотад дараах томьёоллоор тогтоодог байна.

 

Нийт засварын үргэлжлэх хугацаа = Урьдчилан бэлтгэх хугацаа+ засвар хийгдэх хугацаа + нэмэлт цаг  

Бэлтгэх хугацаа:

Сэлбэг, багаж, хэмжилтийн багаж, тусгай зориулалтын багаж гэх мэт засварын ажилд хэрэгтэй зүйлсийг бэлтгэх хугацааг хэлнэ.

Засвар хийгдэх хугацаа:

Үндсэн солих сэлбэг,  тус сэлбэгийг солиход нэмэлтээр задрах сэлбэгийн задлах угсрах хугацааг хэлнэ. Засвар хийгдэх хугацаа нь оношилгоо, дагалдах ажил, үндсэн ажил мөн засварын ажлыг шалгах, туршилтын жолоодлого гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдтэй байна.

Засварын нэмэлт цаг:

Тухайн засварын үргэлжлэх явцад гарсан хүндрэлээс болж нэмэгдсэн хугацааг  засварын нэмэлт хугацаа гэнэ. Жишээ нь: наклад солих явцад боолт хугарах, амортизатор солих явцад зэврэлтээс болж зарцуулсан цаг, гэх мэт.

Засвар үйлчилгээний цагийг тодорхойлохдоо: Тоёота Мотор Корпорацад  3 жил ажилласан ур чадварын хувьд гурван өөр төвшний механикийн тус засварыг хийж дуусгах дундаж цаг дээр 20 хувийг нэмэлтээр оруулж тооцдог байна. Энэ гарын авлагыг FLAT RATE MANUAL гэж нэрлэдэг бөгөөд дэлхийн бүх Тоёотагийн сервисүүдэд энэ гарын авлагыг  мөрдөн ажилладаг. Энэхүү номын засвар үйлчилгээний цагийг тогтооход: дараах гурван хүчин зүйл бүрэн хангагдсан байна.

Ø  Засварын хэвийн нөхцөл

Гар багаж, тусгай зориулалтын багаж, бусад нэмэлт тоног төхөөрөмж, хэмжих багаж хэрэгсэл, тоёота автомашинд зориулагдсан засвар үйлчилгээний ном,

 

Ø  Ажлын орчин/ ажлын байр

Багаж, тусгай зориулалтын багаж, хэмжих хэрэгсэл, агаарын болон цахилгааны шугамтай холбогдсон, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ажлын байр байна. (Тоёотагийн стандартад нийцсэн сервист гэж үзэж болно) 

 

Ø  Засварын ажлын дараалал болон дэлгэрэнгүй

TOYOTA болон LEXUS-гийн засварын номын зааврын дагуу засвар үйлчилгээг гүйцэтгэнэ.

Энэхүү засвар үйлчилгээний цагийг номноос харахдаа тухайн автомашины загвар,  хөдөлгүүрийн марк, он, автомашины ангиллаас хамааруулан цагийг сонгоно. Хэрэв FLAT RATE MANUAL номон дээр засварын цаг тодорхой зааж өгөөгүй бол  тус засвар үйлчилгээг хийх идэвхтэй (ажил эхлэхэд цагаа харан дуусахад цагаа зогсооно) цагийг гарган нэг цагт ногдох цагийн үнэлгээгээр тооцон үйлчилчилгээний хөлсийг авна.

Уг гарын авлага номонд цахилгаан засвар, агрегат засварын цагийг оруулж өгсөн байдаг боловч их биеийн засварын цаг байдаггүй. Их биеийн засвар нь машины төрөл, загвар мөн эвдрэлийн зэргээс хамааран шууд тогтоох боломжгүй байдаг тул цагийн үнэлгээ гаргах ажилтанг сургалтанд суулгаж мэргэшүүлдэг байна. Засвар үйлчилгээний цагийг өөрчлөх нөхцөл шалтгаан бүрдсэн тохиолдолд Тоёота мотор корпораци өөрчлөх эрхтэй.

Засвар үйлчилгээний цаг болон тус засварын ажил ямар хэсгүүдээс бүрддэг болохыг жишээгээр үзүүлье. Автомашины цагийг хайхад мэдэж байх бүрэлдэхүүн хэсгүүд.

 

Ø  Автомашины загвар            – Landcruiser 200

Ø  Модель                                 – VDJ200

Ø  Хөдөлгүүр                            – 1VDFTV

Ø  Үйлдвэрлэсэн он                 –  2017

 

110011 Хөдөлгүүрийн гавал (1 тал)                                                               /25.2цаг 1.213.000₮/                                                                                                              

Хамаарах: хөргөлтийн шингэнийг асгах мөн дүүргэх,  шаардлагатай хэсгүүдийг задлах мөн угсрах, эд ангиудыг зөөвөрлөх, бүх эд ангиудыг цэвэрлэх, клапангуудыг засварлах суурилуулах, тохиргоо хийх, гавлын жийргийн боолтнуудыг тохирох хүчээр чангалах, засварын ажлыг дуусгах, туршилтын жолоодлого хийх

430051 Доод гар салгах эсвэл солих (1 тал)                                 /1.6+0.5+0.1=2.2цаг 110.000₮/

Хамаарах: хэрвээ шинэ втулк солих шаардлагатай бол, машины өндрийг тохируулах, урд тэнхлэгийн тохиргоо хийх, зам дээр унаж шалгах

444401 Рулийн доод аппарат солих                                                           /13.3цаг   665.000₮/                          

Хамаарах: Рулийн аппаратыг салгах, засварлах, угсрах. Гидрийн системээс хий авах, шалгах.Тэнхлэгийн тохиргоо хийх, туршилтын  жолоодлого хийх

Мөнххада ХХК-ийн хувьд  2017 оноос Тоёотагийн стандарт засварын цагийг үйлчилгээндээ бүрэн нэвтрүүлж ажиллаж байна. Засвар үйлчилгээний цагийг Flat Rate Manual-г  хэрэглэхийн ач холбогдол.

Ø  Дэлхийн Тоёотагийн стандартад  нэг алхам ойртоно.

Ø  Засвар үйлчилгээний цаг үнэн зөв тодорхойлдог болно.

Ø  Тухайн засвар үйлчилгээг хийхэд дотор нь ямар ямар засвар нэмэлтээр хийгддэг болохыг мэддэг болно.

Ø  Мөн баталгаат засварын ажлын цагийг тодорхойлох Warranty claim бичих, хүсэлт гаргахад хэрэглэнэ.

Ø  Одоо хэрэглэж буй авто сервисийн программ дээр цагийг зөв оруулснаар ирээдүйд 1 цагийн үйлчилгээний хөлсөө өөрчлөх тохиолдолд нэг бүрчлэн өөрчлөхгүйгээр цагийн үнэлгээг (50.000₮) өөрчлөхөд программ шинэ үнэнд шилжих давуу тал үүснэ.

Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалгаКузов засвар
Ажлын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:0008:00-17:00
Амралтын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:00Амарна
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-99779411-0250