Гидрийн шингэн гэж юу вэ, түүний үүрэг
Гидрийн шингэн нь шингэн бодис бөгөөд шингэн техникийн гидравлик системд энергийг дамжуулахад хэрэглэдэг. Гидрийн шингэн нь маш сайн тослох шинж чанартай байх ёстой бөгөөд хуучрах явц удаан, тослох чадвар өндөртэй байдаг. Үүнээс гадна шатах температур өндөр байх хүйтэнд урсах чадвараа алдахгүй байх нь чухал. Гидравлик системд хэрэглэх үед резин жийрэг болон давирхай мөн хүчилд тэсвэртэй байх шинж чанаруудыг үзүүлэх ёстой. Дараагийн чухал үзүүлэлтэд температурын нөлөөн дэх өтгөрөлт бага байх (динамик болон кинематик өтгөрөлтийн аль алинд), мөн шахалтын зэрэг бага байх болон бага хөөсрөлт зэрэг орно. Гидрийн шингэн нь бага цайрын агууламжтай өндөр чанарын hydrocracked суурь тос болон орчин үеийн нэмэлт бодисуудаар боловсруулж гаргаж авсан тос юм.
Гидравлик шингэний үндсэн үүрэг нь аль болох алдагдал багатайгаар гидравликийн чадлыг насосоос мотор луу буюу цилиндр лүү дамжуулах. Энэ үндсэн үүргээс гадна гидравлик шингэн нь гидравлик системд хөдөлгөөнтэй эд ангийг (цилиндр, түлхэх гулгах хавтгай, холхивч, залгагдах эд анги) тослохоос гадна зэврэлтээс хамгаалах мөн металлын гадаргууг хамгаалах үүрэгтэй. Гидравлик шингэний бас нэг сайн тал шингэнд бий болсон бохирдолт (үрэлтийн улмаас бий болсон) болох ус, агаар болон алдагдал дулааныг гадагшлуулах юм.
Хамгийн ихээр хэрэглэгддэг гидравликийн шингэн бол минерал тосонд суурилсан шингэнүүд ба эдгээр тодорхой нэмэлт бодис агуулсан байдаг. Үүнийг гидравликийн шингэн гэж нэрлэнэ. Энэ гидравлик тосонд тавигдах шаардлагыг ISO 6743/4 стандартаар тогтоож өгсөн ба дотор нь HL, HM, HV гэж ялган ангилна.
H: ямар ч нэмэлт бодис байхгүй. Энэ төрлийн тос нь бараг хэрэглээнээс гарсан.
· HL: зэврэлтээс болон хуучралтаас хамгаалах нэмэлт бодистой. 200 хүртэл бар-ын даралтад ашиглах боломжтой, дулаан тэсвэрлэлт нь хэвийн
· HM: зэврэлтээс болон хуучралтаас хамгаалах нэмэлт бодистой мөн үрэлттэй хэсэгт эд анги үрэлтийн улмаас идэгдэхийг багасгах нэмэлттэй.
· HV: зэврэлтээс болон хуучралтаас хамгаалах нэмэлт бодистой мөн үрэлттэй хэсэгт эд анги үрэлтийн улмаас идэгдэхийг багасгах нэмэлттэй. Үүнээс гадна температурын нөлөөнөөс хамаарсан өтгөрөлтийг сайжруулах нэмэлт бодисыг хийж өгсөн
· HLPD: зэврэлтээс болон хуучралтаас хамгаалах нэмэлт бодистой мөн ариутгалын зориулалт бүхий нэмэлт бодистой (стандартчилагдаагүй)
Мөнххада компанид борлуулж буй гидрийн шингэнийн давуу тал нь:
· Метал бус эд ангиудыг гэмтээхгүй
· Эрс тэс уур амьсгалд тохирсон, температурын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвартай
· Тоёотагийн бүх төрлийн автомашины техник эд ангид төгс зохицсон
Үйлдвэрлэгчээс гидрийн шингэнийг 10,000км эсвэл 6сар тутамд шалгуулж байх шаардлагатай гэж зөвлөсөн байдаг.
Facebook
Google+
Twitter
LinkedIn