Гажсан рамыг засах засварын ажлын дараалал

Гажсан рамыг засах засварын ажлын дараалал

Автомашины рамны гажилт нь ихэвчлэн хүнд төрлийн автомашины осол аваарын улмаас үүсдэг.  Гажилтын хэмжээнээс шалтгаалан автомашин хөдөлж явж болох боловч цаашид бусад эд ангиуд эвдэрч, гэмтэх, зам тээврийн осолд хүрэх аюултай байдаг тул рам гажсан тохиолдолд автомашиныг ачилтын машинаар зөөвөрлөн мэргэжлийн засвар үйлчилгээний төвд хүргүүлэх хэрэгтэй. Автомашины рамны аль нэг хэсэгт үүссэн гажааг гаргаагүйгээс шалтгаалан автомашины аюулгүй байдалд дараах байдлаар сөргөөр нөлөөлдөг.

  • Жолооны хүрд булаах, тэнхлэг тохиргоо орохгүй байх улмаар явах эд ангиудаа эвдэх

  • Автомашин хурд авах тохиолдолд хэвийн бус тогтоворгүй болох

  • Автомашин өрөөлдөж явах

  • Автомашины хүндийн төв өөрчлөгдсөнөөр тормозны зам уртсах гэх мэт.

Тиймээс рамны гажааг бүрэн гаргах нь автомашины бүрэн бүтэн байдал болон аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөтэй.

Мөнххада компани нь автомашины рамны гажааг хэрхэн засдаг вэ?  

Автомашины рамны гажааг 1мм-с ч доош нарийвчлалтайгаар засдаг Global Jig төхөөрөмжийн талаар бид өмнө танилцуулж байсан билээ. Тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүйг дараах холбоосоор орж харна уу. (Энд дарах)

Бид гадна өнгө үзэмж төдийгүй автомашины дотоод гэмтэлд өндөр ач холбогдол өгч ажилладаг.

Автомашины гажсан рамыг Global JIG дээр засах ажлын дараалал:

  1. Автомашиныг лифт дээр гарган өргөх.

  2. GLOBAL JIG автомашины гажаа гаргах багажийг автомашины доор байрлуулна.

  3. Гажаа гаргах багажийг тухайн автомашины үйлдвэрийн хэмжээсүүдийг харуулсан тодорхой цэгүүд дээр буулган бэхэлнэ.

  4. Гажааны хэмжээг тогтоох хэмжилт хийнэ.

  5. Гажсан хэмжээнээс хамаарч мэргэшсэн механикууд байх ёстой хэмжээнд хүртэл татах, түлхэх багажаар гажааг гаргана.

  6. Рамны гажааг засварлаж дуусган лифтнээс буулгаж дараагийн засварт бэлтгэнэ.

КУЗОВ ЗАСВАРЫН ТАЛААР

9915-3760, 7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.

КУЗОВ ЗАСВАРЫН ТАЛААР

9915-3760, 7595-4444 УТСААР ЛАВЛАНА УУ.
Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалгаКузов засвар
Ажлын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:0008:00-17:00
Амралтын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:00Амарна
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-99779411-0250