Charcoal canister гэж юу вэ? Түүний үүрэг, Юуг анхаарах ёстой вэ?

Орчин үед хүн төрөлхтөнд тулгараад байгаа нэг том асуудал бол агаарын бохирдол юм. Агаарын бохирдлыг үүсгэж байгаа нэг том хүчин зүйл нь автомашинаас ялгарч буй хорт утаа юм. Автомашинаас дараах төрлийн химийн бодис болон хорт утаа ялгардаг. 

Автомашинаас дараах төрлийн химийн бодис ялгардаг:

Гидрокарбон (HC) – нь автомашины шатсан түлшнээс гарах хорт утаа бөгөөд астма, элэгний өвчин, уушгины өвчин болон хорт хавдрыг үүсгэдэг.

Карбон моноксид (CO) – нь дутуу шатсан ажлын холимгоос гарах хорт утаа бөгөөд хүний зүрхний үйл ажиллагаа болон төв мэдрэлийн системд маш муугаар нөлөөлдөг.

Азотын давхар исэл (NO) –нь хөдөлгүүрээс гарах хорт утаа бөгөөд амьсгалын зам, зүрх судас болон уушгины архаг үрэвсэл үүсгэдэг.

Particulate matter буюу бидний мэддэгээр PM – нь автомашины утаанаас ялгардаг бөгөөд амьсгалын замын өвчин болон хорт хавдар үүсгэдэг.

Хүхрийн исэл (SOx)

Дэгдэмхий органик нэгдлүүд (VOCs) зэрэг хорт хийнүүд ялгардаг.

Автомашины бак дахь бензин (шатахуун) нь тодорхой хэмжээнд ууршилт өгч агаар мандалд хорт хийг ялгаруулж байдаг. Энэхүү ялгаруулж байгаа хорт хийг багасгах үүднээс сүүлийн үеийн автомашинуудад Charcoal canister-г суурилуулж эхэлсэн. Charcoal canister нь автомашины бак дахь бензиний (шатахууны) ууршилтыг шүүн авч агаар мандалд тархахаас урьдчилан сэргийлж, ууршсан бензинийг дахин ашиглах боломжтой болж байгаа юм. Дизель хөдөлгүүрт charcoal canister гэж байдаггүй учир нь дизель түлш нь бензин хөдөлгүүрийг бодвол ууршилт харьцангуй бага байдаг. Мөн дизель хөдөлгүүр нь өндөр даралт үүсгэдэг учраас хуримтлагдсан хий халж тэсрэх эрсдэлтэй. Цөөн үгээр тайлбарлавал Charcoal canister нь агаарт тархах боломжтой Карбон моноксид буюу автомашины бензиний бакнаас ууршиж байгаа хорт хийг charcoal canister-ээр дамжуулах дахин шатаах замаар карбон моноксидийг шүүдэг төхөөрөмж юм.

Charcoal canister эвдэрдэг хэд хэдэн шалтгаан байдаг.

Үүнд:

  • Хэт дүүргэлт

  • Бензиний чанар

  • Хэт халууны үед

  • Механик эвдэрлүүд байдаг.

Хэт дүүргэлтээс үүсэх эвдрэл гэдэг нь тухайн автомашины бакыг хэт дүүргэснээр буюу Тоёотагийн стандартад заасан нормоос хэтрүүлэн дүүргэж хийснээр charcoal canister-р дотор бензин орж улмаар ууршсан бензинийг шүүх чадамжаа алдаж эвдэрдэг. Энэхүү гэмтэл нь манай орны нөхцөлд түгээмэл гардаг гэмтэл юм. Charcoal canister нь эвдэрсэн нөхцөлд тухайн сэлбэг маань өөрийн үндсэн үүрэг болох агаарт тархах боломжтой хийг шүүж чадахгүй шууд агаар мандалд гаргах болно. Энэ нөхцөлд charcoal canister-г цэвэрлэж ашиглах боломжтой ч анхных шигээ ажилладдаггүй тул шинээр солихыг зөвлөдөг. Иймд бензин бакыг стандартад заасан нормоос илүүгээр дүүргэхийг хориглоно.

Бензиний чанараас үүсэх эвдрэл нь чанар муутай бензин ашигласнаар Charcoal canister-р хурдан бохирдож улмаар шүүх чадвараа алдах, бөглөрөх зэрэг эрсдэлүүд үүсэж улмаар тухайн эд ангиуд эвдэрдэг. Энэ нөхцөлд charcoal canister-г цэвэрлэж ашиглах боломжтой ч анхыг шигээ ажилдаггүй тул шинээр солихыг зөвлөдөг. Иймд чанартай газраас бензин авч ашиглах шаардлагатай. Чанар муутай бензин ашигласан нөхцөлд октан өсгөгч ашиглахыг зөвлөж байна.

Хэт халуун үед болон автомашиныг урт хугацаанд жолоодож явсны дараа автомашиныг унтраахад автомашины доод талд исгэрэх дуу гардаг. Энэ нь charcoal canister автомашины доод хэсэгт байдагтай холбоотой. Гаднах агаарын температур 280C дээш болоход энэхүү исгэрэх дуу гардаг асуудал үүсдэг ба мөн бензин үнэртдэг. Энэхүү исгэрэх дуу нь бензин бакны тагийг суллахад болон бензин бак дахь даралт гарсны дараа чимээгүй болдог. Энэ нөхцөлд charcoal canister-г цэвэрлэж үзээд шаардлагатай тохиолдолд шинээр солих шаардлагатай.

Механик эвдрэлд гадны ямар нэгэн нөлөөнөөс үүссэн механик эвдрэлүүд орох бөгөөд механик эвдрэл үүссэн тохиолдолд тухайн charcoal canister-г шууд солих шаардлагатай.

Facebook
Google+
Twitter
LinkedIn
Туслах цэс
by
ГарагАвтомашин
борлуулалт
Засвар
үйлчилгээ
Авто угаалгаКузов засвар
Ажлын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:0008:00-17:00
Амралтын өдөр08:30 - 17:0008:30 - 17:0008:30 - 17:00Амарна
ХОЛБОГДОХ УТАС 7595-33337595-4444 7595-99779411-0250